Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022-2023 оны мал өвөлжилтийн цаг агаарын нөхцөлийн тойм
2022-2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
12-2 дугаар сарууд
ТЕМПЕРАТУР
12 дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар 13.4-18.8 градус хүйтэн, агаарын хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 1-9 градус хүйтэн байлаа. Агаарын дундаж температурыг олон жилийн дундаж /ОЖД /-тай харьцуулахад: Айраг, Иххэт, Өргөн, Улаанбадрах сумдын нутгаар дунджийн 0.2-08 градусын орчим, бусад нутгаар ОЖДунджаас 1.2-2.8 градусаар хүйтэн байлаа.
Хөрсний гадарга дээр нийт нутгаар шөнөдөө 26-32 градус хүйтэн, өдөртөө Сайншанд, Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад 2-4 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан байлаа. / Зураг 1, 2 /
1 дүгээр зураг 2 дугаар зураг
1 дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар 11.6–17.9 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулбал Дэлгэрэх сумын нутгаар дундажаас 0.3 градус орчим, бусад нутгаар дундажаас 1.6-3.5 градусаар дулаан. Үнэмлэхүй их температур Хөвсгөл, Хатанбулаг сумдад 6 градус дулаан, үнэмлэхүй бага температур Алтанширээ суманд 35 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 11–19 градус хүйтэн, үнэмлэхүй их температур Хөвсгөл, Улаан-Уул сумдад 12 градус дулаан, үнэмлэхүй бага температур Дэлгэрэх, Эрдэнэ, Иххэт сумдад 36 градус хүйтэн байлаа. / Зураг 3, 4 /
3 дугаар зураг 4 дүгээр зураг
2 дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар 4.9–10.1 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар дундажаас 3.3-5.4 градусаар дулаан байлаа. Өдөртөө үнэмлэхүй их температур Замын-Үүд, Алтанширээ, Хатанбулаг сумдад 12 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Замын-Үүд суманд 23 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 3–9 градус хүйтэн, өдөртөө үнэмлэхүй их температур Замын-Үүд суманд 23 градус дулаан, шөнөдөө үнэмлэхүй бага температур Эрдэнэ суманд 27 градус хүйтэн байлаа. / Зураг 5, 6 /
5 дугаар зураг 6 дугаар зураг
ХУР ТУНАДАС
12 дугаар сард нийт нутгаар хур тунадастай өдрийн тоо 3-7 өдөр байлаа. Замын-Үүд, Мандах, Айраг, Алтанширээ сумдад 0.0 мм, Сайншанд, Өргөн, Сайхандулаан, Улаанбудрах сумдад 0.2 мм, Хатанбулаг суманд 0.6 мм, Хөвсгөл, Эрдэнэ сумдад 0.7 мм, Дэлгэрэх суманд 0.8 мм, Иххэт суманд 0.9 мм цас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундаж /ОЖД/-тай харьцуулахад: Иххэт сумын нутгаар ОЖДундажын орчим, бусад сумдын нутгаар ОЖДундажаас бага цас орлоо./ Зураг 7, 8 /
7 дугаар зураг 8 дугаар зураг
1 дүгээр сард нийт нутгаар хур тунадастай өдрийн тоо 1–5 өдөр. Замын-Үүд, Дэлгэрэх, Эрдэнэ, Айраг, Иххэт сумдын нутгаар 0.0 мм, Сайншанд, Өргөн сумдын нутгаар 0.2 мм, Сайхандулаан суманд 0.3 мм, Мандах суманд 0.8 мм, Улаанбадрах суманд 0.9 мм, Хатанбулаг суманд 1.2 мм, Хөвсгөл суманд 1.6 мм цас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг сумдын нутгаар дунджаас ахиу, Мандах сумын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага байлаа. / Зураг 9, 10 /
9 дүгээр зураг 10 дугаар зураг
2 дугаар сард нийт нутгаар хур тунадастай өдрийн тоо 1–3 өдөр. Замын-Үүд, Мандах, Алтанширээ, Улаанбадрах сумдын нутгаар 0.0 мм, Өргөн, Сайхандулаан сумдад 0.2 мм, Айраг суманд 0.3 мм, Иххэт, Сайншанд сумдад 0.4 мм, Хатанбулаг суманд 0.5 мм, Эрдэнэ суманд 0.6 мм, Дэлгэрэх суманд 0.8 мм цас орлоо. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Дэлгэрэх, Хатанбулаг сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага байлаа. /Зураг 11, 12 /
11 дүгээр зураг 12 дугаар зураг
Цасан бүрхүүлийн байдал
12 дугаар сард 1 дүгээр 10 хоногийн байдлаар Хөвсгөл, Өргөн, Хатанбулаг сумдад 1 см, Дэлгэрэх суманд 4 см зузаан, Хөвсгөл, Дэлгэрэх, Өргөн, Хатанбулаг сумдад 5-9 балл, Алтанширээ, Иххэт, Сайншанд сумдын нутгаар 1-4 баллын цасан бүрхэцтэй байна. Бусад нутгаар цасгүй байна.
2 дугаар 10 хоногийн байдлаар Хөвсгөл суманд 1 см, Дэлгэрэх суманд 3 см зузаан, Сайншанд, Эрдэнэ, Айраг, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг сумдад 1-4 балл, Хөвсгөл, Дэлгэрэх сумдын нутгаар 5-9 баллын цасан бүрхэцтэй байна. Бусад нутгаар цасгүй байна.
3 дугаар 10 хоногийн байдлаар Дэлгэрэх суманд 3 см, Алтанширээ суманд 2 см зузаан, Сайншанд, Айраг, Иххэт, Өргөн, Сайхандулаан сумдад 1-4 балл, Алтанширээ суманд 5-9 балл, Дэлгэрэх сумын нутгаар 10 баллын цасан бүрхэцтэй байна. Бусад нутгаар цасгүй байна. / Зураг 13 /
13 дугаар зураг
1 дүгээр сард 1 дүгээр 10 хоногийн байдлаар Дэлгэрэх суманд 3 см зузаан. Сайншанд, Айраг, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан сумдад 1-4 балл, Дэлгэрэх сумын нутгаар 10 баллын цасан бүрхэцтэй байна. Бусад нутгаар цасгүй байлаа.
2 дугаар 10 хоногийн байдлаар Дэлгэрэх суманд 3 см зузаан. Сайншанд, Хөвсгөл, Эрдэнэ, Айраг, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг сумдад 1-4 балл, Дэлгэрэх сумын нутгаар 5-9 баллын цасан бүрхэцтэй байна. Бусад нутгаар цасгүй байлаа.
3 дугаар 10 хоногийн байдлаар Дэлгэрэх сумын нутгаар цасны дундаж зузаан 3 см, дундаж нягт 0.28г/см3 , сумын нутгаар 5-9 балл, Сайншанд, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг сумдад 1-4 баллын цасан бүрхэцтэй байна. / Зураг 14 /
14 дүгээр зураг
2 дугаар сард 1 дүгээр 10 хоногийн байдлаар Дэлгэрэх сумын нутгаар цасны дундаж зузаан 3 см, дундаж нягт 0.29г/см3, Эрдэнэ, Дэлгэрэх сумдын нутгаар 5-9 балл, Сайншанд, Хөвсгөл, Айраг, Алтанширээ, Иххэт, Өргөн, Сайхандулаан, Хатанбулаг сумдад 1-4 баллын цасан бүрхэцтэй байна. / Зураг 15 /
2 дугаар 10 хоногийн байдлаар Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад 1-4 баллын цасан бүрхэцтэй. Бусад сумдын нутгаар цасгүй байна.
3 дугаар 10 хоногт нийт нутгаар цасан бүрхүүлгүй байлаа.
15 дугаар зураг